СБСХ-ийн захирал З.Нарантуяа ICAPP-ын байнгын хорооны даргатай уулзлаа

Олон улс

Ардчилсан намын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа ICAPP /International Conference of Asian Political Parties/-ын байнгын хорооны дарга Chung Eui-yong-тай уулзаж, санал солилцлоо.

Мөн Азийн Улс төрийн намуудын олон улсын бага хурал /ICAPP/ Монгол Улсад зохион байгуулагдаж байна.

Тус хуралд 21 улсын 28 намын төлөөлөл оролцож жендэрийн эрх тэгш байдлыг хангах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй санал, санаачилгуудыг хэлэлцүүлж байна.

Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан, Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга Н.Гансүх нарын төлөөлөл зочин илтгэгчээр оролцож Ардчилсан намын өнөөгийн төлөв, цаашдын зорилго, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогын шийдлүүдийг санал болгосон юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27