АН бодлогын нам болох ажлаа эхлүүллээ

Дотоод

АН-ын дэргэд “Стратеги бодлогын судалгааны хүрээлэн” байгуулагдаж, өнөөдөр нээлтийн хурал зохион байгууллаа.

Хуралд Ардчилсан намын удирдлагууд, улс төрийн клубүүдын төлөөллүүд оролцож, тус хүрээлэнгийн тэргүүн З.Нарантуяа, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Улс төрийн боловсролын академийн захирал Д.Ганбат нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны Дарга Ж.Батсуурь, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ардчилсан намын бүлгийн Дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нар оролцож үг хэлэв.

Эрх баригчдын бодлого, үйл ажиллагаа бүх шатандаа бүтэлгүйтэж, ард иргэд амар тайван, аюулгүй амьдрах баталгаа байхгүй болсон нь илт болж буй энэ цаг үед төрийн бодлого боловсруулах, улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа баримт, судалгаанд үндэслэж салбар бүрийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах явдал нэн чухал болох нь тодорхой харагдаж байна. Ардчилсан намын Стратеги, бодлогын судалгааны хүрээлэн чухам энэ чиглэлээр ажиллаж, бодлогын намыг төлөвшүүлэх улмаар ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Тус хүрээлэн хэдийгээр байгуулагдаад удаагүй боловч макро эдийн засаг, төсөв, аж үйлдвэрийн бодлогын сэдвүүдээр хэд хэдэн судалгааны ажлыг эхлүүлж уулзалт хэлэлцүүлгүүд зохион байгуулжээ. Өнөөдрийн хурлаар эдгээр судалгааны явцыг танилцуулж урьдчилсан санал, зөвлөмжүүдийг хэлэлцлээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27