Мэндчилгээ

Сайн байцгаана уу. Манай хүрээлэнгийн цахим хуудаст тавтай морилно уу. Дэлхийн ардчилсан улс орнуудын жишгээр Ардчилсан нам нь дэргэдээ “Стратеги, бодлогын судалгааны хүрээлэн”-г намын даргын шийдвэрээр байгуулсан билээ. Монгол улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарын хямралууд, ардчиллын хөгжилд тулгарч байгаа сорилт, бэрхшээлийн суурь шалтгаан, хүчин зүйлсийн талаар шинжлэх ухааны олон эх үүсвэртэй судалгаанд тулгуурласан, үнэн зөв ойлголттой болж, алдаа оноогоо эхлээд хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна. Тиймээс хүрээлэнгийн үндсэн зорилго бол судлаачид, шийдвэр гаргагчдын гүүр буюу түншлэл болж, ШУ-ны үндэстэй улс төрийн бодлогыг боловсруулах юм. Бидний хаалга үргэлж нээлттэй байна. Монгол улс хөгжин цэцэглэх болтугай